Сүлжээний Тухай

бүх л юм мөн бусад зүйлсийн талаар…

06. Дэлгэцийн кард

Sapphire Radeon HD 5850 Cypress Pro 1GB

Үзүүлэлт:

  • Интэрфэйс      PCI Express 2.0 x16
  • Цөмийн давтамж       725MHz
  • Санах ойн багтаамж  1GB
  • Санах ойн төрөл        DDR5
  • DirectX            DirectX 11-г дэмжинэ
  • Оролтууд        1 x HDMI, 1 x DisplayPort, 2 x DVI
  • Дэлгэцийн дээд хэмжээ        2560 x 1600
  • CrossFireX Support     Дэмжинэ

Уг нь би XFX-н 5850 кардыг авах гэж байсан боловч, нөөцөнд байгаагүй болохоор Sapphire-н 5850-г авсан. Ерөнхий цаад үйлдвэрлэгч нь бүгдээрээ л адилхан ATI болохоор тийм их зөрүү бол байхгүй байх. Хөргөлтийн шийдэл, овэрклокин зэргээрээ л өөр.

Sapphire 5850 овэрклок сайн даадаг гэж хүмүүс бичсэн байсан. Миний хувьд одоо байгаа нь л хангалттай болохоор ямар нэгэн овэрклок хийхгүй. Зүгээр туршиж үзэж бол магадгүй л байх.

Дэлгэцийн кардаа суурьлуулахад нэг хэцүү асуудал байсан. Кэйсэнд яг урагш хойшоогоо тулаад арай гэж багтсан чинь энэ дэлгэцийн кардны тэжээлийн оролт нь хойноосоо байдаг болохоор тэжээлийн кабелийг нь залгаж болдоггүй. Тэгээд хойд талын хэсэгт нь тулж байгаа кэйсийхээ хатуу диск тогтоодог төмөр сараалжийг нь бахь-р нугалж хугалж зай гаргаж байж залгасан.

Ер нь дэлгэцийн кард авахдаа кэйсэндээ багтах үгүйг нь сайн шалгах хэрэгтэй юм байна лээ. Сүүлийн үеийн карднууд маш том хэмжээтэй болсныг ч хэлэх үү. Багтсан ч гэсэн хэр зай илүү гарах нь уу, тэжээлийн залгуур нь хажуу талдаа байна уу, хойноосоо байна уу гэх мэт. Тэжээлийг нь холбосны дараа бол кард-аа хавтан дээр суурилуулах бол асуудалгүй.

Долдугаар сар 19, 2010 - Posted by | PC Угсарсан нь...

1 Сэтгэгдэл »

  1. Надад интернетээр яаж виза картаар гүйлгээ хийх тухай зааварчилгаа хэрэгтэй байна. Энэ тухай зөвөлгөө өгнө үү? миний е-майл хаяг Baagii_88_88@yahoo.com тусламж гуйж байна?

    Сэтгэгдэл by Baagii | Гуравдугаар сар 21, 2011 | Reply


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: