Сүлжээний Тухай

бүх л юм мөн бусад зүйлсийн талаар…

05. Хатуу диск ба ДВД ром

Уг нь ийм компьютер угсарч байгаа бол SSD (Solid-state Drive) л ашиглах хэрэгтэй. Гэвч одоохондоо SSD арай л үнэтэй байна. 128GB SSD дунджаар 300$ байхад оронд нь 1TB SATA диск 80$-р авсан нь эдийн засгийнхаа үүднээс илүү ашигтай нь тодорхой. SSD ашиглаж байгаа хүмүүсээс асуухад ялгаа нь бол үнэхээр мэдрэгддэг л юм билээ. Үнэ нь хурдан буугаасай л гээд хүлээхээс.

Энэ угсралтдаа би Western Digital-н Caviar Black диск ашигласан. 7200RPM хурдтай, 1TB багтаамжтай, 64MB кэштэй мөн SATA 6GB/s.

Сүүлийн үеийн кэйснүүд аль болох эрэг шурагнаас татгалзаж “так,түк” (миний хэллэгээр) гэдэг аргыг ашиглах болсон. Cooler Master Storm Scout-н хувьд ч мөн ялгаагүй. Хатуу дискний хоёр хажуу талд нь барьж тогтоох нарын савхнууд байгаан. Хажуу талд нь барихаар хоёр ширхэг богинохон боолторхуу юмаараа хатуу дисктэй наалдаад наашаа цаашаа хөдлөнө гэсэн ойлголт байхгүй. Үүний дараа эвтэйхэн барьж байгаад л кэйснийхээ хатуу дискний хэсгийн аль хэсэгт нь тогтоомоор байна, тийшээгээ шургуулаад л “так,түк” гээд тогтчихно. Үнэн амар.

Харин ДВД-ний хувьд бол нээх их анхаарал тавьсангүй. СД уншиж бичдэг, ДВД уншиж бичдэг хямдхан л юм хайсан. Sony Optiarc Black гээд нэг загвар таалагдсан. Ердийн двд бичих хурд нь 24х болохоор над мэтийн хүмүүст хангалттай. Үнэ нь ч гайгүй.

Хатуу дискний адил ДВД ром-оо суурилуулах мөн л амархан юм билээ. Кэйснийхээ нүүрийг авж байгаад, урд талаас нь двд ром-оо шургуулаад байрлуулчихна. Тэгээд хөдөлгөөнгүй байлгаж байгаад кэйс дотроо нэг хар бариул шиг юмыг хажуу тийш нь хөдөлгөхөөр кэйсний дотор талаас хоёр ширхэг зүү двд ромны хажуу тал руу зоогдож орох ба ингэснээр хөдөлгөөнгүй барьж байгаан билээ. Энэ шийдэл нь их таалагдсан.

Зургадугаар сар 22, 2010 - Posted by | PC Угсарсан нь...

Одоогоор сэтгэгдэл байхгүй.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: