Сүлжээний Тухай

бүх л юм мөн бусад зүйлсийн талаар…

03. Процессор

Intel Core i7-930 Bloomfield 2.8GHz

Ерөнхий үзүүлэлт:

  • Процессорын сокет   LGA 1366
  • Цөм                             Bloomfield
  • Цөмийн тоо               4
  • Давтамж                     2.8GHz
  • QPI                              4.8GT/s (энгийнээр процессор эх хавтан хоёрын хооронд секундэд 4.8 тэрбум дамжуулалт хийнэ)
  • L2 Cache                     4 x 256KB
  • L3 Cache                     8MB
  • 64 бит                         Дэмжинэ
  • Hyper-Threading          Дэмжинэ
  • Virtualization Technology          Дэмжинэ
  • Вольт                          0.800V-1.375V
  • Чадал                          130ватт
  • Хөргөлт                      Сэнс болон хөргөх хоолой дагалдана

Core i7 процессорууд дотроос боломжийн үнэтэй мөн үзүүлэлт сайн. Core i7-920-оосоо 10$-р үнэтэй ба ялгаа нь гэвэл давтамж нь 0.2-р илүү.

Процессороо хайрцагнаас нь гаргаад сокетэнд нь байрлуулахад бол асуудалгүй. Сокетны хамгаалсан хуванцарыг аваад процессор байрлуулах ба нэг л тийшээ харж байрлах учир андуурах эсвэл хүчээр дарах ч юм уу тиймээрхүй юм байхгүй.

Процессороо байрлуулсны дараа хөргөх системээ суулгахаас өмнө дулааны цавуу (thermal grease/paste) шиг юмаа түрхэх хэрэгтэй. Процессортой дагалдаад интелийн нэг жижигхэн цавуу ирсэн гэхдээ тэр нь чанар муутай гээд хүмүүс ашигладаггүй. Тусад нь 10$-р Arctic Silver 5 гэж цавуу авсан.

Дулааны цавууг яаж түрхвэл илүү үр дүнтэй вэ гэдэг тал дээр хүн хүний бодол ондоо. Зарим хүмүүс бол эхлээд түрхээд пластик кардаар жигдхэн нялж байгаад хөргөх хоолойгоо суулгадаг бол зарим нь буурцагны дайтай жижигхэн дусааж байгаад шууд дээрээс нь хөргөх хоолойгоо дарж тараахыг илүүд үздэг. Аль аль аргаар нь хийж үзээд аль нь илүү жигд тарааж байна, агаарыг нь сайн шахсан байна, тэр аргыг нь л сонгосон нь дээр байх.

Миний хувьд дээр дурьдсан буурцагны аргыг хэрэглэсэн. Эхлээд туршилтын маягаар үзээд хэр болсон байна гэдгийг нь харж байгаад дараа нь яг тогтоосон. Хэмжээ бол их байх шаардлагагүй. Процессорын дээд хэсэг, хөргөх хоолойн доод хэсэг хоёрын хоорондоо наалдах хэсэгт сул зай гаргахгүй тэрийг л бөглөх хэрэгтэй болохоор их шаардлагагүй. Зарим хүмүүс ийм цавуу ашиглахгүй процессорынхоо дээд хэсгийг үрээд тэгшхэн болгож байгаад шууд хөргөх хоолойгоо тавьцан байдаг юм билээ. Google-р “lapped cpu” гээд зургийг нь хараарай.

Хөргөх хоолой болон сэнсээ байрлуулахын өмнө эх хавтангийнхаа хойд талд суурийг нь тогтоох хэрэгтэй. Шууд эх хавтантайгаа боохгүй, цаана нь сууртай болохоор илүү бат бөх болж хавтангаа гэмтээхгүй. Ингэж тогтоосныхоо дараа цавуугаа түрхээд хөргөх хоолойгоороо дээрээс нь дараад жоохон хөдөлгөж сайн нялж өгөөд тэгээд аятайхан барьж байгаад боох хэрэгтэй. Ганцаараа бол гар салганаад жоохон эвгүй, ялангуяа том хөргөх хоолойтой үед.

Эх хавтангаа кэйс дотор байрлуулахын өмнө хойд талын оролт гаралтуудыг (PS2, USB гэх мэт) далдалдаг, хавтантай цуг ирдэг жижигхэн гоё өнгөтэй юмыг тогтоох хэрэгтэй. Тэгснийхээр дараа хавтангаа эвтэйхэн хийгээд боолтуудаар нь боогоод болоо.

Зургадугаар сар 14, 2010 - Posted by | PC Угсарсан нь...

4 Сэтгэгдлүүд »

  1. bayarlalaa dajgui blog bna

    Сэтгэгдэл by МС_Попуз | Зургадугаар сар 20, 2010 | Reply

    • Болж дээ😀

      Сэтгэгдэл by gandeleg | Зургадугаар сар 21, 2010 | Reply

  2. ene cpu uneheer taalagdaj bna l3 cache ni

    Сэтгэгдэл by Тодорхой бус | November 12, 2010 | Reply

  3. i7 – 930 хамгийн сүүлийн үеийн intel – н процессор уу?

    Сэтгэгдэл by Тодорхой бус | November 30, 2011 | Reply


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: