Сүлжээний Тухай

бүх л юм мөн бусад зүйлсийн талаар…

HUB vs SWITCH

Саяхан нэг дэлгүүрт ороод 8 порт-той жижигхэн hub байгаа юу гэж асуусан чинь байгаа TP-Link-н 8 порт-той switch байгаа гээд нэг юм үзүүллээ. Тэгээд хайрцган дээрх үзүүлэлтийг нь харсан чинь яалтчгүй hub л байгаад байнаа. Худалдагчаас нь энэ яг switch мөн юм уу hub шиг л байна даа гэсэн чинь өөдөөс “Hub switch 2 чинь адилхан ш дээ” гэж авдым даа. Энэ бол худлаа. Энэ 2 төхөөрөмж маш том ялгаатай. Үүний талаар энэ удаагийн бичлэгээ хийе гэж бодлоо.

HUB

Hub гэдгийг монголоор яг сайн орчуулаад хэлчих үг олдохгүй байна. Тэгээд ч ихэнх хүмүүс хаб гэдгээр нь мэдэх болохоор хаб гээд л бичье. Хаб бол OSI (Open System Interconnection – энэний талаар өөр нэг бичлэг хийнээ, маш чухал үндсэн сэдвүүдийн нэг) 1-р давхаргад ажилдаг маш энгийн төхөөрөмж.Нэг портоор орж ирсэн мэдээллээ бусад бүх порт-руугаа цацдаг. Ийм учраас тухайн цагт хаб-д холбогдсон нэг л хост нь дамжуулаад бусад нь бүгд хүлээж авах зарчмаар ажиллана, үүнийг half-duplex гэж нэрлэдэг. Хэрвээ 2 хост 2-лаа нэгэн зэрэг дамжуулах гэж оролдвол colliosion буюу мөргөлт үүсээд аль аль нь дамжуулахаа зогсоогоод тодорхой хугацааны дараа дахиад дамжуулах гэж оролдоно. Хүлээх хугацаа нь адилхан байж болохгүй нь ойлгомжтой, хэрвээ адилхан байвал дахиад л мөргөлт үүснэ. Тийм болохоор хэр удаан хүлээх вэ гэдгээ random-р (тодорхой биш санаандгүй маягаар) тогтоодог.

SWITCH

Switch гэдгийг бас л монголоор орчуулж хэлж чадахгүй нь. Свитч OSI 2-р давхаргад ажилдгаараа хаб-с ялгаатай. Нэг портоор орж ирж байгаа мэдээллийг бусад бүх порт-руугаа цацдаггүй. Яг аль портоор гарч аль хост руу очих ёстой тийшээ нь л явуулдаг. Ийм учраас тухайн цагт свитч-д холбогдсон өөр өөр хостууд нэгэн зэрэг хоорондоо мэдээлэл дамжуулах боломжтой ба үүнийг full-duplex гэж нэрлэж байгаа. Мөргөлт үүсдэггүй. Свитч яаж ингэж ажилдаг нь маш нарийн. Энгийнээр бол тухайн порт-д холбогдсон хостынхоо MAC (Media Access Control) хаягийг бүртгэж авах байдлаар өөр дээрээ MAC хүснэгт үүсгэнэ. Энэ хүснэгтэнд нь ийм мак-тай хост энэ порт-д холбогдсон, тийм мак-тай нь тэр порт-д гэдэг мэдээлэл бий. Ингэснээр аль нэг порт-р орж ирсэн тухайн frame-н (OSI 2-р давхарга дахь өгөгдлийн нэгж) толгойн хэсэгт байрлах MAC хаягийг өөртөө байгаа хүснэгттэйгээ тулгаж үзээд таарч байгаа порт-руу нь явуулна. Ийм ч учраас OSI 2-р давхаргад ажилладаг төхөөрөмж.

Харьцуулсан хүснэгт

HUB SWITCH
OSI Давхарга 1-р давхарга 2-р давхарга
Өгөгдлийн нэгж Бит (Bit) Фрэм (Frame)
Duplex Half-duplex Full-duplex
Мэдээлэл дамжуулах арга Бусад бүх порт-руугаа цацна Яг очих ёстой порт-руу цацна
Нэвтрүүлэх чадамж Ашиггүй, удаан Ашигтай, хурдан
Ухаантай эсэх Ухаангүй Ухаантай, мак хүснэгтийг өөр дээрээ хадгалж байдаг

Тавдугаар сар 24, 2010 - Posted by | Ерөнхий Сүлжээ

5 Сэтгэгдлүүд »

  1. Ягаад Вордпрэсс дээр нээгээв? Блоггер дээр нээсэн бол уул нь адсенс-г нь холбоход амархан ш д, за за GL

    Сэтгэгдэл by 2ga | Зургадугаар сар 1, 2010 | Reply

  2. Өө тиймэрхүү нарийн юмыг нь бодсонгүйэ, wordpress дажгүй санагдаад л.😀

    Сэтгэгдэл by gandeleg | Зургадугаар сар 1, 2010 | Reply

  3. чи тэгээд яагаад hub-ыг нь сонгосон юм бэ? зориулалт бол ижилхэн шдээ олон компьютерийг холбох

    Сэтгэгдэл by temkaaz | Зургадугаар сар 14, 2010 | Reply

  4. Яг тэр үед надад хэрэгтэй байсан юм нь hub байсан л даа, switch шаардлагагүй байсын. Нэг газар 2 ком сүлжээнд холбох хэрэгтэй болчоод, хананд нь ганц сокет байгаад байдаг, дахиж кабел татаж сокет гаргана гэхээр бөөн ажил, тэгээд л hub-р салаалуулах гээд хайж байсын.

    Сэтгэгдэл by gandeleg | Зургадугаар сар 15, 2010 | Reply

  5. dawgvi l m

    Сэтгэгдэл by Namsrai | Гуравдугаар сар 20, 2012 | Reply


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: