Сүлжээний Тухай

бүх л юм мөн бусад зүйлсийн талаар…

БЛИЗЗАРД: Э-ном

Близзард-н фэнүүдэд

Миний хувьд Близзард-н (Blizzard Entertainment) тоглоомуудыг анх тоглож эхэлснээс хойш номуудыг нь ч бас уншсаар ирсэн.

Нэг удаа тоглоод л үзчих тоглоом гэж байдаг. Хэдийгээр тодорхой зохиолтой ч гэсэн тэр нь тийм гүнзгий биш тухайн тоглоомынхоо л хүрээнд өрнөөд дуусчихдаг. Харин эсрэгээрээ зүгээр нэг тоглоод өнгөрөх биш, тоглоомондоо бүр ороод баатруудыг нь ойлгоод, ертөнцийг нь судлаад, түүхийг нь уншаад тоглох шал өөр мэдрэмж.
Близзард-н тоглоомууд надад ийм мэдрэмж төрүүлдэг. Алдартай 3 тоглоом байгаа. StarCraft, WarCraft ба Diablo. Тоглоом нь 1, 2, 3 гээд шинээр гараад, шинэ шинэ патч нэмэгдээд явдаг ч үндсэн суурь зохиол нь бол нэг. Мөн энэ ертөнцийн талаа, баатруудынх нь талаар, үйл явдлуудынх нь талаар шинэ ном байнга гарч байдаг ба тэгснээрээ фэнүүд нь тухайн тоглоомынхоо ертөнцийг улам илүү ойлгож, хариулт нь олдохгүй байсан олон асуултынхаа хариуг олдог.

Надтай адилхан цаад ертөнцийг нь сонирхдог хүн өөрт байгаа номуудаа хуваалцааж гэсний дагуу нилээн хэдэн ном пдф форматаар энд тавьж байна. Уншаад, таалагдаад, боломжтой бол худалдаж аваарай. Тэгж л бид зохиогчийг нь дэмжиж, дахиад олон сайхан ном унших болно. Би боломжийнхоо хэрээр худалдаж аваад цуглуулж эхэлж байгаа. 10 гаран л юм байна одоохондоо…

StarCraft

Starcraft – (2002) Liberty’s Crusade – Jeff Grubb
Starcraft – (2001) Shadow Of The Xel’Naga – Gabriel Mesta
Starcraft – (2000) Uprising – Micky Neilson
Starcraft – (2000) The Speed Of Darkness – Tracy Hickman
My Life For Aiur – StarcraftFanFiction by Cronoss

WarCraft

World of Warcraft – (2010) Stormrage – Richard A. Knaak
World of WarCraft – (2009) Arthas Rise of the Lich King – Christie Golden
World of Warcraft – (2007) Tides of Darkness – Aaron Rosenberg
World of Warcraft – (2006) Cycle of Hatred – Keith R. A. DeCandido
Warcraft – (2005) War Of The Ancients Trilogy – 03 – The Sundering – Richard A. Knaak
Warcraft – (2004) War Of The Ancients Trilogy – 02 – The Demon Soul – Richard A. Knaak
Warcraft – (2004) War Of The Ancients Trilogy – 01 – The Well Of Eternity – Richard A. Knaak
Warcraft – (2002) The Last Guardian – Jeff Grubb
Warcraft – (2001) Lord Of The Clans – Christie Golden
Warcraft – (2001) Day Of The Dragon – Richard A. Knaak
Warcraft – (2000) Of Blood And Honor – Chris Metzen
History of Warcraft

Diablo

Diablo – (2006) The Sin War Trilogy – 01 – Birthright – Richard A. Knaak
Diablo – (2007) The Sin War Trilogy – 02 – Scales of the Serpent – Richard A. Knaak
Diablo – (2007) The Sin War Trilogy – 03 – The Veiled Prophet – Richard A. Knaak
Diablo – (2000) Demonsbane – Robert B. Marks
Diablo – (2001) The Black Road – Richard A. Knaak
Diablo – (2001) Legacy Of Blood – Richard A. Knaak
Diablo – (2001) The Kingdom Of Shadow – Richard A. Knaak

November 23, 2010 Posted by | Blizzard | , , , , | Сэтгэгдэл үлдээх

07. Бусад холболтууд

Үндсэн эд ангиудаа угсраад хавтан дээрээ суурилуулсны дараа үлдсэн холболтуудаа хийгээд пс угсарсан нь дуусч байгаа. Үүнд:

Front Audio – Кэйсний урд байрлах аудио оролт

USB оролтууд – Кэйсний урд байгаа USB оролтууд, нийт 4 ширхэг

LED – Асааж унтраадаг товч, сэнсний гэрэл, LED speaker – компьютер асаж байхад дохио өгдөг

Continue reading

Долдугаар сар 19, 2010 Posted by | PC Угсарсан нь... | 1 Сэтгэгдэл

06. Дэлгэцийн кард

Sapphire Radeon HD 5850 Cypress Pro 1GB

Үзүүлэлт:

  • Интэрфэйс      PCI Express 2.0 x16
  • Цөмийн давтамж       725MHz
  • Санах ойн багтаамж  1GB
  • Санах ойн төрөл        DDR5
  • DirectX            DirectX 11-г дэмжинэ
  • Оролтууд        1 x HDMI, 1 x DisplayPort, 2 x DVI
  • Дэлгэцийн дээд хэмжээ        2560 x 1600
  • CrossFireX Support     Дэмжинэ

Уг нь би XFX-н 5850 кардыг авах гэж байсан боловч, нөөцөнд байгаагүй болохоор Sapphire-н 5850-г авсан. Ерөнхий цаад үйлдвэрлэгч нь бүгдээрээ л адилхан ATI болохоор тийм их зөрүү бол байхгүй байх. Хөргөлтийн шийдэл, овэрклокин зэргээрээ л өөр.

Sapphire 5850 овэрклок сайн даадаг гэж хүмүүс бичсэн байсан. Миний хувьд одоо байгаа нь л хангалттай болохоор ямар нэгэн овэрклок хийхгүй. Зүгээр туршиж үзэж бол магадгүй л байх.

Дэлгэцийн кардаа суурьлуулахад нэг хэцүү асуудал байсан. Кэйсэнд яг урагш хойшоогоо тулаад арай гэж багтсан чинь энэ дэлгэцийн кардны тэжээлийн оролт нь хойноосоо байдаг болохоор тэжээлийн кабелийг нь залгаж болдоггүй. Тэгээд хойд талын хэсэгт нь тулж байгаа кэйсийхээ хатуу диск тогтоодог төмөр сараалжийг нь бахь-р нугалж хугалж зай гаргаж байж залгасан.

Ер нь дэлгэцийн кард авахдаа кэйсэндээ багтах үгүйг нь сайн шалгах хэрэгтэй юм байна лээ. Сүүлийн үеийн карднууд маш том хэмжээтэй болсныг ч хэлэх үү. Багтсан ч гэсэн хэр зай илүү гарах нь уу, тэжээлийн залгуур нь хажуу талдаа байна уу, хойноосоо байна уу гэх мэт. Тэжээлийг нь холбосны дараа бол кард-аа хавтан дээр суурилуулах бол асуудалгүй.

Долдугаар сар 19, 2010 Posted by | PC Угсарсан нь... | 1 Сэтгэгдэл

05. Хатуу диск ба ДВД ром

Уг нь ийм компьютер угсарч байгаа бол SSD (Solid-state Drive) л ашиглах хэрэгтэй. Гэвч одоохондоо SSD арай л үнэтэй байна. 128GB SSD дунджаар 300$ байхад оронд нь 1TB SATA диск 80$-р авсан нь эдийн засгийнхаа үүднээс илүү ашигтай нь тодорхой. SSD ашиглаж байгаа хүмүүсээс асуухад ялгаа нь бол үнэхээр мэдрэгддэг л юм билээ. Үнэ нь хурдан буугаасай л гээд хүлээхээс.

Энэ угсралтдаа би Western Digital-н Caviar Black диск ашигласан. 7200RPM хурдтай, 1TB багтаамжтай, 64MB кэштэй мөн SATA 6GB/s.

Сүүлийн үеийн кэйснүүд аль болох эрэг шурагнаас татгалзаж “так,түк” (миний хэллэгээр) гэдэг аргыг ашиглах болсон. Cooler Master Storm Scout-н хувьд ч мөн ялгаагүй. Хатуу дискний хоёр хажуу талд нь барьж тогтоох нарын савхнууд байгаан. Хажуу талд нь барихаар хоёр ширхэг богинохон боолторхуу юмаараа хатуу дисктэй наалдаад наашаа цаашаа хөдлөнө гэсэн ойлголт байхгүй. Үүний дараа эвтэйхэн барьж байгаад л кэйснийхээ хатуу дискний хэсгийн аль хэсэгт нь тогтоомоор байна, тийшээгээ шургуулаад л “так,түк” гээд тогтчихно. Үнэн амар.

Харин ДВД-ний хувьд бол нээх их анхаарал тавьсангүй. СД уншиж бичдэг, ДВД уншиж бичдэг хямдхан л юм хайсан. Sony Optiarc Black гээд нэг загвар таалагдсан. Ердийн двд бичих хурд нь 24х болохоор над мэтийн хүмүүст хангалттай. Үнэ нь ч гайгүй.

Хатуу дискний адил ДВД ром-оо суурилуулах мөн л амархан юм билээ. Кэйснийхээ нүүрийг авж байгаад, урд талаас нь двд ром-оо шургуулаад байрлуулчихна. Тэгээд хөдөлгөөнгүй байлгаж байгаад кэйс дотроо нэг хар бариул шиг юмыг хажуу тийш нь хөдөлгөхөөр кэйсний дотор талаас хоёр ширхэг зүү двд ромны хажуу тал руу зоогдож орох ба ингэснээр хөдөлгөөнгүй барьж байгаан билээ. Энэ шийдэл нь их таалагдсан.

Зургадугаар сар 22, 2010 Posted by | PC Угсарсан нь... | Сэтгэгдэл үлдээх

04. Санах ой

G.Skill 6GB F3-12800CL9T-6GBNQ

Ерөнхий үзүүлэлт:

  • Загвар             240-pin DDR3 SDRAM
  • Багтаамж       6GB (3 x 2GB)
  • Хурд                DDR3 1600 (PC3 12800)
  • Timing              9-9-9-24
  • Вольт              1.5-1.6
  • Multi-channel  Triple Channel Kit

Би уг нь Crucial-н CT3KIT25664BA1339 загварын санах ой авах гэж байтал нэг хүн G.Skill-н дээрх загварыг санал болгоод авсан. Crucial-с 10$-р хямдхан, хурд нь илүү, тэгээд ер нь сайн уншаад үзэхээр сүүлийн үед G.Skill-н санах ой авсан хүмүүс гайгүй ам сайтай байдаг юм билээ.

Дээрх үзүүлэлтүүд ерөнхийдөө бол тодорхой, хамгийн эргэлзэж байсан юм нь dual-channel эсвэл triple-channel уу гэдэг байсан. Triple-channel бол харьцангуй шинэ технологи, сүүлийн үеийн хавтангууд л дэмждэг.  Энд энэ хоёр төрлийн санах ойг харьцуулж тест бэнч хийсэн байна лээ, орж хараарай.

Санах ойг хавтанд суулгах бол пс угсрахын хамгийн амархан хэсэг нь байх.

Зургадугаар сар 15, 2010 Posted by | PC Угсарсан нь... | 2 Сэтгэгдлүүд

03. Процессор

Intel Core i7-930 Bloomfield 2.8GHz

Ерөнхий үзүүлэлт:

  • Процессорын сокет   LGA 1366
  • Цөм                             Bloomfield
  • Цөмийн тоо               4
  • Давтамж                     2.8GHz
  • QPI                              4.8GT/s (энгийнээр процессор эх хавтан хоёрын хооронд секундэд 4.8 тэрбум дамжуулалт хийнэ)
  • L2 Cache                     4 x 256KB
  • L3 Cache                     8MB
  • 64 бит                         Дэмжинэ
  • Hyper-Threading          Дэмжинэ
  • Virtualization Technology          Дэмжинэ
  • Вольт                          0.800V-1.375V
  • Чадал                          130ватт
  • Хөргөлт                      Сэнс болон хөргөх хоолой дагалдана

Core i7 процессорууд дотроос боломжийн үнэтэй мөн үзүүлэлт сайн. Core i7-920-оосоо 10$-р үнэтэй ба ялгаа нь гэвэл давтамж нь 0.2-р илүү.

Процессороо хайрцагнаас нь гаргаад сокетэнд нь байрлуулахад бол асуудалгүй. Сокетны хамгаалсан хуванцарыг аваад процессор байрлуулах ба нэг л тийшээ харж байрлах учир андуурах эсвэл хүчээр дарах ч юм уу тиймээрхүй юм байхгүй.

Процессороо байрлуулсны дараа хөргөх системээ суулгахаас өмнө дулааны цавуу (thermal grease/paste) шиг юмаа түрхэх хэрэгтэй. Процессортой дагалдаад интелийн нэг жижигхэн цавуу ирсэн гэхдээ тэр нь чанар муутай гээд хүмүүс ашигладаггүй. Тусад нь 10$-р Arctic Silver 5 гэж цавуу авсан.

Дулааны цавууг яаж түрхвэл илүү үр дүнтэй вэ гэдэг тал дээр хүн хүний бодол ондоо. Зарим хүмүүс бол эхлээд түрхээд пластик кардаар жигдхэн нялж байгаад хөргөх хоолойгоо суулгадаг бол зарим нь буурцагны дайтай жижигхэн дусааж байгаад шууд дээрээс нь хөргөх хоолойгоо дарж тараахыг илүүд үздэг. Аль аль аргаар нь хийж үзээд аль нь илүү жигд тарааж байна, агаарыг нь сайн шахсан байна, тэр аргыг нь л сонгосон нь дээр байх.

Continue reading

Зургадугаар сар 14, 2010 Posted by | PC Угсарсан нь... | 4 Сэтгэгдлүүд

02. Эх хавтан

Доорх зурган дээр байгаа хавтан бол GIGABYTE брэндийн GA-X58A-UD3R.

Ерөнхий үзүүлэлт:

  • Процессорын сокет   LGA 1366 (Core i7-д 1366 хэрэгтэй)
  • Процессорын төрөл  Core i7
  • Чипсэт                        Intel X58
  • Хавтангийн төрөл          ATX
  • Тэжээлийн залгуур    24 зүүтэй
  • Санах ойн тоо            6
  • Санах ойн стандард  DDR3 2200/133/1066/800
  • Санай ойн дээд хэмжээ        24GB
  • Санах ойн сувгийн тохиргоо           Triple Channel
  • Нэмэлт оролтууд       2 x PCI Epxress 2.0×16, 2 x PCI Express x1, зүгээр PCI нэг ширхэг
  • Хатуу диск оролтууд 1 x АТА, 8 x САТА 3Gb/s, 2 x САТА 6Gb/s, САТА РАЙД тохиргоо боломжтой
  • Хавтан дээрх видео               Байхгүй
  • Хавтан дээрх аудио               Realtek ALC889 8 сувагтай
  • Хавтан дээрх сүлжээ             Realtek 8111D 10/100/1000Mbps
  • Хойд талын оролтууд           PS/2 x 2, USB1/2 x 4, USB3.0 x 2,

Үүнээс гадна энэ хавтан ATI CrossFire/NVIDIA SLI технологуудыг ашиглахад бэлэн, сүүлийн үеийн ихэнх хавтан л ер нь бэлэн дөө.

Компьютер угсрахдаа хамгийн түрүүнд эх хавтангаа сонгоод дараа нь хавтантайгаа зохицох бусад юмнуудаа сонгох нь ер нь дээр. Жишээ нь би энэ хавтанг сонгосон болохоор надад i7 процессор хэрэгтэй (i5 1136 учраас таарахгүй), кэйсээ сонгохдоо AТX хавтан багтахыг авах хэрэгтэй, санах ойгоо 6-с дээш авахгүй (одоохондоо 6-с дээш санах ой хэрэглэх жирий ком бол байхгүй байх, харин серверүүд бол өөр), хурдыг нь 2000-тайгаас илүүг авахгүй (жишээ нь энэ санах ой 2500-тай) мөн Triple Channel тохиргоогоор ажилладаг санах ой авбал илүү ашигтай (энэ талаар санах ойн хэсэг дээр дэлгэрэнгүй) гэх мэт.

Эх хавтанг кэйс дотор байрлуулах бол асууудалгүй, хэдэн боолтоор боогоод л тогоочихно. Харин ингэхээсээ өмнө хийх хамгийн асуудалтай юм нь процессороо хавтан дээрээ суулгасны дараа хөргөгчийг нь суулгах л байгаа. Хавтангаа кэйсэнд байрлуулахаасаа өмнө хийж байгаа болохоор илүү зайтай, алдаа багатай хийх боломжтой.

Дараагийн бичлэгтээ процессор болон процессорын хөргөгчөө хавтан дээрээ байрлуулаад кэйсэндээ хийе.

Зургадугаар сар 2, 2010 Posted by | PC Угсарсан нь... | Сэтгэгдэл үлдээх

01. Тэжээлийн блок

Миний сонгосон тэжээлийн блок CORSAIR брэндийн CMPSU-750TX загварын блок байгаа.


Зурагнуудыг newegg-с зээлэв.

Гол гол үзүүлэлтүүд нь:

  • Макс чадал 750ватт. Энэ маш чухал. Хүчтэй процессор, дэлгэцийн карт мөн овэрклокинг хийх гэж байгаа бол 750-с дээш л зүгээр
  • 140мм-н сэнс нэг ширхэг
  • ATX12V / EPS12V загварынх, эх хавтантайгаа таарах ёстой
  • Гол холбогчийн зүүний тоо 20+4. 4-г нь тусад нь салгачиж болдог, өөр төрлийн эх хавтанд ашиглаж болно
  • PCI-Epxress холбогч 4 ширхэг. Сүүлийн үеийн дэлгэцийн кардууд бүгд тусдаа тэжээлтэй байдаг ба хүчин чадал сайтай бол 2 ийм холбогчоор тэжээгддэг. 4 байгаа болохоор SLI эсвэл CrossFire (энэ 2-ын талаар дараагийн бичлэг дээр) хийх боломжтой.

Ерөнхийдөө нэг иймэрхүү, дээрээс нь стандард САТА болон бусад нэмэлт тоноглол тэжээх залгууруудтай.

CORSAIR-н блокыг ер нь хүмүүс сайн гэсэн байна лээ. Дээрээс нь миний хувьд бол 750 ватт хангалттай, угсарч байгаа ком-н хэрэглээ одоогийн байдлаар бол дээд тал нь 500 эд нар хавьцаа л очих байх.

Тэжээлийн блокийг хамгийн түрүүнд суулгах нь ер нь сайн. Яагаад гэвэл кэис дотор чинь байгаа бүх л юм руу чинь тогны кабел явах болохоор кабелаа эвтэйхэн оруулж гаргахад амар. Угаасаа кэйсний доод хэсэгт хойно угсрах болохоор ямар нэг юманд садаа болохгүй амар.

Эхлээд кэйснийхээ 3 талыг нь онгойлгоод, тэжээлийн блокоо байх ёстой газар нь тавиад хойноос нь боолтуудаараа боогоод тогтоосон.

Тэжээлийн блок яг угсрах нь бол энгийн, ингээд л болоо. Гэхдээ хамгийн гол юм нь кабелаа яаж аятайхан явуулах вэ гэдэгт байгаа. Cooler Master Storm Scout кэйс баруун талынхаа онгойдог хана, эх хавтан байрлах тавцан 2-ын хооронд нилээн зайтай болохоор кабел зохицуулалт нь маш амар, кабелынхаа хэрэгтэй хэсгийг нь гаргаад л үлдсэнийг нь татаж байгаад цаана нь багцлагчаар тогтооцон.

Зурган дээр харагдаж байгаа сата кабелуудыг дараа нь ч тогтоосон болно, би эхлээд хавтангаа барьж үзэж байгаад хаашаа хаашаа хэдэн кабел хэрэгтэйг нь харж байгаа шууд багцалцын.

Зургадугаар сар 1, 2010 Posted by | PC Угсарсан нь... | Сэтгэгдэл үлдээх

Эд ангиуд ирэв

Удаан хүлээсний эцэст захьсан юмнууд ирлээ. Энэ МИАТ-с болж 2,3 хоног илүү хүлээлээ шүү. За тэр ч яахав, бүх юмаа задлаад ширээн дээр тавьж байгаад авсан зураг:

Юу юу авсан нь түрүүчийн бичлэг дээр байгаа болохоор одоо хэрхэн ямар дарааллаар яаж угсарсан талаараа…

Зургадугаар сар 1, 2010 Posted by | PC Угсарсан нь... | Сэтгэгдэл үлдээх

Сонгосон эд ангиуд

Сүүлийн хэдэн жил байнга нөтбүүк ашигласаар байгаад PC-ний хэрэг нээх байсангүй. Гэхдээ өөртөө нэг гайгүй PC угсарч авья гэж дээрээс нэг бодсоор ирснийх эцэст нь нэг юм угсрахаар шийдлээ. Эд ангиудаа бүгдийг нь http://www.newegg.com-с авч АНУ-с авчруулж байгаа.

Сонгосон эд ангиуд гэвэл:

Эх хавтан: GIGABYTE GA-X58A-UD3R LGA 1366 Intel X58 SATA 6Gb/s USB 3.0 ATX Intel Motherboard

Процессор: Intel Core i7-930 Bloomfield 2.8GHz 4 x 256KB L2 Cache 8MB L3 Cache LGA 1366 130W Quad-Core Desktop Processor

Процессорын хөргөгч: XIGMATEK Intel Core i7 compatible Dark Knight-S1283V 120mm Long Life Bearing CPU Cooler

Дэлгэцийн кард: SAPPHIRE 100282-3SR Radeon HD 5850 (Cypress Pro) 1GB 256-bit DDR5 PCI Express 2.0 x16 HDCP Ready CrossFireX Support Video Card w/ Eyefinity

Санах ой: G.SKILL 6GB (3 x 2GB) 240-Pin DDR3 SDRAM DDR3 1600 (PC3 12800) Triple Channel Kit Desktop Memory

Кэис: COOLER MASTER Storm Scout SGC-2000-KKN1-GP Black Steel / Plastic ATX Mid Tower Computer Case

Тэжээлийн блок: CORSAIR CMPSU-750TX 750W ATX12V / EPS12V SLI Ready CrossFire Ready 80 PLUS Certified Active PFC Compatible with Core i7 Power Supply

Хатуу диск: Western Digital Caviar Black WD1002FAEX 1TB 7200 RPM 64MB Cache SATA 6.0Gb/s 3.5″ Internal Hard Drive

CD/DVD: SAMSUNG Black 22X DVD+R 8X DVD+RW 16X DVD+R DL 22X DVD-R 6X DVD-RW 12X DVD-RAM 16X DVD-ROM 48X CD-R 32X CD-RW 48X CD-ROM 2MB Cache SATA CD/DVD Burner – OE

Эдгээр эд ангиудыг яагаад сонгосон талаар эд анги тус бүр дээр нь ярья. Миний гол зорилго бол тоглоом гайгүй тоглочихдог, үзүүлэлт нь дажгүй, цаашдаа үзүүлэлтийг нь нэмж өргөтгөх боломжтой тийм л ПС-г 1300$ дотор багтааж угсрах юм.

Гол гарын авлага болгож ашигласан сайт: http://www.tomshardware.com. Үнэхээр гайхалтай сайт, нэг ороод гараарай.

Захиалсан эд ангиуд маргааш ирж байгаа, ирснийх нь дараа нэг нэгээр нь тухай бүрд нь бичнээ.

Тавдугаар сар 24, 2010 Posted by | PC Угсарсан нь... | 2 Сэтгэгдлүүд

« Өмнөх    

Follow

Get every new post delivered to your Inbox.